
Ахисан түвшний сургууль нь хичээлийн жилдээ намар, хаврын улиралд хоёр удаа элсэлтийн үйл ажиллагаа явуулж, улирал бүртээ шинээр элсэгчдийг хүлээн байдаг билээ.
Уламжлал ёсоор улирал бүрийн эхэнд ГУИС-ийн үүсгэн байгуулагч, ректор, доктор Б.Отгонбат “Жинхэнэ манлайлал”, ГУИС-ийн Чанарын баталгаажуулалт эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор Ю. Хорлоо нарын багш нар маань магистрын түвшний боловсролын суурийг тавьж өгдөг сургуулийн брэнд хичээлүүдээр сургалтаа эхлүүлдэг уламжлалтай бөгөөд магистрантууд маань хичээлүүдээ судлан дүгнүүлэхийн сацуу 2026 оны 05-р сарын 02-ны энэ өдөр болох “Танилцах өдөрлөг”-өө амжилттай зохион байгууллаа.
Уг өдөрлөгөөр боловсрол судлал, боловсролын удирдлага, бизнесийн удирдлага, менежмент, эрх зүйн чиглэлээр элссэн Монгол болон Хятад улсаас ирж суралцаж буй магистрантууд маань бие биетэйгээ “бодитоор” нүүр нүүрээ харан танилцаж, дуу дуулан, бүжиг бүжиж, хөгжөөнт тоглоом тоглоцгоож өөр хоорондоо дотносон танилцаж нэгэн өдрийг дурсамжтай сайхан тэмдэглэн өнгөрүүллээ.
Уг өдөрлөгийн үеэр ГУИС-ийн ректор, доктор Б.Отгонбат багш Хятал оюутнууддаа зориулж Хятад улсын үндэсний ардын дууг дуулж бэлэг барьснаас гадна ирсэн бүх магистрантууддаа Хятад өөрийн туурвисан Амазан дээр “BestSeller” болоод буй ‘Тагтан дээр’ номоо бэлэглэлээ.
Тус өдөрлөгт хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон бүх доктор, профессорууд, магистрантууд болон ажилтнууддаа бүгдэд нь гүнээ талархаж буйгаа илэрхийлье.
Бүгдийн эрдмийн ажилд амжилт хүсье.
ГУИС, Ахисан түвшний сургууль





















