
Суралцагчдын судалгааны ажлын чанар, хамгаалалтад бэлтгэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор боловсролын удирдлага, бизнесийн удирдлагын сургалтад Peer-Led Mok Defense (Үе тэнгийнхний удирдсан жишиг хамгаалалт) болон Near-Peer Mentoring (Ойролцоо түвшнийхний менторшип) аргыг хослуулан хэрэгжүүллээ.






Хэлэлцүүлэгт 10 докторант, 8 магистрант оролцож, 6 докторантын диссертацийн явцыг Хамгаалуулах зөвлөлийн жишгээр танилцуулан англи хэл дээр шүүн хэлэлцэв. Боловсролын удирдлагын урьдчилсан хамгаалалтад дөхсөн, туршлагатай докторант Лю Гао Хан (Liu Gao Han) хэлэлцүүлгийг удирдаж, докторын диссертацийн хамгаалалтын шаардлага, шүүмжид хариулах арга барилаасаа хуваалцаж, Ахисан түвшний сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Д.Нармандах багш хэлэлцүүлгийг чиглүүлж, арга зүйн зөвлөгөө, нэгдсэн дүгнэлт өглөө.
Боловсролын удирдлага, бизнесийн удирдлагын докторантууд хамтран хэлэлцсэнээр судалгааны ажлын онол-практикийн уялдаа, салбар дундын судалгааны арга зүй, өгөгдөл боловсруулах, судалгааны үр дүн нэгтгэн дүгнэх, шийдэл боловсруулах үндэслэл зэргийг олон талаас нь харах боломж бүрдсэнээс гадна магистрантуудын хувьд ч ахисан түвшний судалгааны соёлд суралцах үнэ цэнтэй туршлага хуримтлуулсан өгөөжтэй ажил боллоо.
Хэлэлцүүлгийг удирдсан докторант Лю Гао Хан, хэлэцүүлгийн ажиглан чиглүүлэг, зөвлөгөө өгч ажилласан доктор, профессор багш Д.Нармандах, хэлэлцүүлгийг зохион байгуулалтаар хангасан АТССА-ны дарга доктор Ж.Гэрэлмаа болон хэлэлүүлэгт идэвхтэй оролцсон нийт судлаач оюутнууддаа гүнээ талархал илэрхийлье.
ТА БҮХНИЙХЭЭ ЭРДМИЙН АЖИЛД НЬ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ.
АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ
2026.11.24.




