Глобал Удирдагч Их сургууль байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд “Их сургуулийн хөгжил: асуудал, шийдэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулах тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хурлын зорилго: Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын эрин үед шинжлэх ухаан, технологийн дэвшилд гарч буй өөрчлөлттэй уялдан их, дээд сургуулиудыг хөгжүүлэх, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, мэдлэгийн үйлдвэрлэл-инновац, чанарын баталгаажуулалтад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлж, гарах үр дүн, санал зөвлөмжийг зохих шатны байгууллагуудад хүргүүлэх болон эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэд оруулахад оршино.