Washington University of Science and Technology их сургуультай ГУИС нь хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр ГУИС ийн оюутнууд бизнес, мэдээлэл технологийн чиглэлээр 2+2, 1+1 хөтөлбөрөөр бакалавр болон магистрын зэргээр Америкт тэтгэлэгтэй суралцана. Мэдээлэл технологиор төгссөн оюутнууд АНУ-д 3 жилийн ажиллах эрхэнд хандах боломжтой бөгөөд цаашид мэргэжлээрээ ажиллаж боломж өндөр юм байна.